МЕТАЛАНД МЕТАВЕРС ТӨСЛИЙН ОНЦЛОГ

МЕТАЛАНД МЕТАВЕРС ТӨСЛИЙН ОНЦЛОГ

  • 2022-07-20 00:00:00

ИЛҮҮ ОЙР, ИЛҮҮ ХӨГЖИЛТЭЙ уриан дор бүх зүйлсийг 3D загвараар хийж, маркетинг болон худалдаа, үйлчилгээ, бүх төрлийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийг илүү ойртуулах бодит мэт виртуал хотыг бий болгох зорилготой бөгөөд дараах онцлогтой. 

•  Блокчейн технологи дээр суурилсан

•  Виртуал газрыг худалдан авах, хөгжүүлэх, зарах, түрээслэх боломжтой. Энэхүү виртуал газрын тоо ширхэг нь дахин нэмэгдэхгүй бөгөөд дахин давтагдашгүй байрлалтай бөгөөд өөрийн худалдан авсан газартаа NFT байршуулах, хүссэн загвар хийцээр тохижуулах.

•  Гар утас, компьютер дээр ашиглах боломжтой бөгөөд цаг үеэ даган VR болон XBOX-руу хөрвүүлнэ.

•  Дижитал аватар хоорондоо ярилцах, бүжиглэх, тоглох, суралцах, найзын хүсэлт илгээх, харилцах, блок хийх, дууг хаах гэх мэт үндсэн тохиргоотой.

•  Хувь хүн бүр бизнес эрхлэх боломжтой. 

•  Бодит бизнес худалдаа, үйлчилгээ нэвтрүүлэх, эвент арга хэмжээг хүссэн хэлбэрээр хийх.

•  Тухайн байгуулагдсан дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг бодит мэт 3D-гээр харах, худалдан авах, гэртээ хүргүүлэх.

•  Тухайн метаверс дахь салбарт оператор байршуулах боломжтой ба хэрэглэгчид уг виртуал туслахаас хэрэгцээт мэдээ мэдээллийг хүссэн газраасаа авах нөхцөлийг бүрдүүлнэ.

•  Сонирхолтой мини тоглоомуудтай бөгөөд тоглоомын нэмэлт хөгжүүлэлтийг тогтмол сайжруулан шинэчлэнэ.

Хуваалцах:
EN