Төслийн тухай

Металанд гэж юу вэ?

Энэхүү ертөнцөд та өөрийн аватар дүрээрээ нэвтэрч, орон зай, цаг хугацааг хэмнэн, дэлхийн хаанаас ч өөрт хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг авах, сурч боловсрох, өөрийн бизнесээ өргөжүүлэх, сурталчлах, хамтдаа түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх, шинэ хүмүүстэй танилцах боломжтой юм.

Илүү ойр

Танд дэлгүүр хэсэх зав олдохгүй, онлайн үйлчилгээ нь ойлгомжгүй, ажил амжуулахад хэтэрхий түгжрэлтэй санагддаг үе байсан уу? Тэгвэл Metaland дотор виртуал туслахаас дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээг хүссэн газраасаа авах боломжтой юм.

Илүү хөгжилтэй

Шинэ хүмүүстэй танилцах, эвент цуглаанд оролцох,хоббигоо хөгжүүлэх, дэлхийн хаанаас ч бодит мэт уулзах боломжтой ба хүссэн дүрээрээ өөрийнхөөрөө байх боломжийг энэхүү ертөнц танд бүрдүүлж өгнө.

Төлөвлөгөө

Онцлох үйл явдалууд

decentralized web 3.0 2023
Албан ёсны нээлт 2022.11.12
the hu in the metaverse 2023
decentralized web 3.0 2023
the hu in the metaverse 2023
Албан ёсны нээлт 2022.11.12

Төслийн баг

Манай хамт олон

Бид хэн бэ?

Battsengel.S
Battsengel.S

Co-Founder & CEO

Anu-Uchral. D
Anu-Uchral. D

Environment Artist

Dulguun. G
Dulguun. G

System Admin

Erdenekhuu. E
Erdenekhuu. E

Cloud developer

Bilegdemberel. T
Bilegdemberel. T

Cyber Security Analyst

Enkhjin. N
Enkhjin. N

IT Manager

Temuulen. B
Temuulen. B

Senior Game Developer

Khosbayar. A
Khosbayar. A

Аccountant

Oyundalai.N
Oyundalai.N

3D Artist

Sod-Od.E
Sod-Od.E

3D Artist

Khulegbaatar.O
Khulegbaatar.O

3D Environment Artist

Bayarnemekh.E
Bayarnemekh.E

Game Developer

Tamir.B
Tamir.B

Environment Artist

Түгээмэл асуултууд?

Металанд метаверст хэрхэн оролцох вэ?

Та платформыг App store эсвэл Play store-оос татаж, имэйл хаягаараа бүртгүүлэн нэвтрэх боломжтой. Мөн та бидний сошиал хаягууд болон веб сайт, telegram, discord-той нэгдэж Металандын мэдээллийг цаг тухайд нь аваарай.

Металандын нээлт хэзээ болох вэ?

Металанд метаверс платформын албан ёсны нээлт 2022 оны 11 сарын 12 нд болох бөгөөд тусгайлан бэлдсэн 360 виртуал орчин, сонирхолтой хөтөлбөр, тэмцээн уралдаанд оролцож шагнал авах, койн, токен цуглуулах, шинэ хүмүүстэй танилцах, бодит худалдан авалт хийх боломжтой виртуал Улаанбаатар хотод зочлох боломжтой болно.

Байгууллагууд хэрхэн виртуал газар авах вэ?

Албан байгууллагууд өөрийн бизнесийг виртуал орчинд бүтээхийг хүсвэл 75050404 дугаарт холбогдож, цаг аван уулзалт товлох боломжтой.

Металандын виртуал газрыг та хэрхэн худалдаж авах вэ?

Одоогоор зөвхөн албан байгууллагуудад худалдаалж байгаа ба газар худалдан авах хүсэлтэй байгууллагууд бидэнтэй холбогдон газар худалдаж авах болон худалдаж авсан газар дээрээ өөрийн дэлгүүрийн барилга, showroom-г хийлгэх боломжтой.

Металандын виртуал газар гэж юу вэ?

Металанд дахь үл хөдлөх хөрөнгө нь NFT бөгөөд та худалдан авснаар өөрийн бизнесийг метаверс орчинд нээж, бусдад бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ санал болгох, эвент зохион байгуулах зэрэг боломжуудыг өөрийн болгоно.

Метаверс гэж юу вэ?

Энэ бол blokchain WEB 3.0, AR, VR технологи дээр хөгжиж буй виртуал ертөнц юм. 3D загвараар бодит байдлыг бий болгож хэрэглэгчид хамтдаа суралцах, ажлаа амжуулах, хөгжилдөх, бизнес эрхлэх гэх мэт хязгааргүй боломжийг олгох дижитал ертөнцийг хэлнэ.

EN