Нэгдсэн бодлого
ISO/IEC 9001:2015, ISO/IEC 27001 стандартын дагуу хэрэгжүүлнэ.
Чанарын бодлого
Бид хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг байнга эрхэмлэн, чанар ба үйл ажиллагаа сайжруулж, хэрэглэгчийн мэдээлэл болон системийн нууцлал, бүрэн бүтэн, тогтвортой, хүртээмжтэй байдлыг байнга хангаж олон улсын стандарт, жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхээ амлаж байна.
МАБ-ын бодлого
1. Тус бодлогыг олон улсын сайн туршлага бүхий ISO/IEC 27001 стандартын дагуу хэрэгжүүлнэ.
2. Байгууллагын биет бус хөрөнгө болох мэдээлэл, мэдээллийн систем болон компьютер, технологийн сүлжээ нь биет эд хөрөнгийн адил байгууллагын өмч бөгөөд бүртгэгдэж, хамгаалагдсан байна.
3. Мэдээлэл, мэдээллийн систем нь нууцлалтай байхаас гадна нууцын зэрэглэлийн дагуу ангилагдах бөгөөд эрх олгогдоогүй этгээдэд хаалттай, хандах боломжгүй байна.
4. Мэдээлэл, мэдээлэл технологийн хөрөнгө нь бүрэн бүтэн байж, мэдээлэл оруулах, боловсруулах, дамжуулах, болон хадгалах үеийн бүх өөрчлөлт нь хянагддаг байна.
5. Мэдээлэл нь хүртээмжтэй байх бөгөөд мэдээлэл, мэдээллийн системд хандах эрх бүхий этгээдэд нээлттэй байж, цаг алдалгүй хандах, ашиглах боломжтой байна.
6. Байгууллагын мэдээллийн систем, сүлжээний дэд бүтцэд нэвтэрч буй бүх хэрэглэгчийн хандах эрх нь хянагддаг байх бөгөөд аливаа хэрэглэгч, гуравдагч этгээдүүд нь зөвшөөрлийн дагуу хандах эрхтэй болох ба сүлжээнд адилтган танигддаг байна.